Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Гишүүд ажилдаа орно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруунсалааны уулын амнаас үл таних, 50-55 орчим настай, эрэгтэй хүний цогцос олджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гишүүдийг тойрогтоо ажиллах боломжоор хангахын тулд УИХ-ын хаврын чуулганыг зургадугаар сарын 14-28-ны өдрийг дуустал хугацаанд түр завсарлуулсан. УИХ-ын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бүрт хаврын чуулганыг түр хугацаагаар завсарлуулдаг дэгтэй.

Түр завсарлагын хугацаа ирэх долоо хоногт дууссанаар пүрэв гариг буюу зургадугаар сарын 29-өөс гишүүд ажилдаа орно.

Гэхдээ хаврын чуулганыг жил бүрийн долдугаар сарын 5-нд өндөрлүүлэх дэгтэй тул удалгүй гишүүд амралтаа авах юм. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон шинэ төрийн тэргүүний тангаргыг өргүүлж, баталснаар УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлнэ гэж ойлгож болно.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж