Иргэдийн саналыг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Иргэдийн саналыг хүлээн авна

Булган аймгийн удирдлагуудаас санал болгосныг дэмжин 2011 оныг “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил” болгохоор аймгийн ИТХ-ын VIII хуралдаанаас тогтоол гаргасныг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Энэ дагуу Засаг даргын тамгын газраас жилийн ажлыг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөөний үндсэн чиглэлийн төсөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын жагсаалт зэргийг иргэд, олон нийтэд мэдээлж санал авах арга хэмжээг өргөн хүрээнд өрнүүлж байна. Юуны өмнө агентлаг, албан газар, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг хүлээн авч удирдамж, төлөвлөгөөний төслийг танилцуулан санал бодлыг нь сонсч сум, албан байгууллагуудаас санал авах ажлыг зохион байгуулж байна.

    Иргэдийн санал бодлыг хүлээн авах зорилгоор жилийн ажлыг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөөний үндсэн чиглэл, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг “Bulgan.gov.mn” сайтад байршууллаа. Тусгай дугаарын 1800, мөн энгийн дугаарын 22441 тоот утсаар болон бичиг захидлаар, тамгын газарт хүрэлцэн ирсэн иргэдтэй биечлэн уулзаж саналыг нь хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Түүнчилэн “Нэг иргэн-нэг санал” гэсэн хуудсаар олон тооны иргэдээс санал аваад байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж