Хятадад хөрсний нуралтаар 100 гаруй хүн сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Хятадад хөрсний нуралтаар 100 гаруй хүн сураггүй болжээ

Энэ үйл явдлын талаар Оюутолгой ХХК-ийн Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Ц.Ганзоригоос тодрууллаа.

Хятадын баруун өмнөд бүсийн Сычуань мужид хөрсний нуралт үүсч, 100 гаруй сураггүй болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Орон нутгийн цагаар өнөөдөр /2017.06.24/ 06.00 цагийн орчимд уулын энгэр орчмын хөрс нурж, Сычуань мужийн Маосянь дүүргийн Синьмо тосгоны 40 гаруй айлын байшин сүйдсэн байна.

Гамшгийн бүсэд одоо аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сураггүй болсон хүмүүс нурангид дарагдаж, амиа алдсан байж болзошгүй ажээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж