СЕХ-оос уриалга гаргалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

СЕХ-оос уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

СЕХ-оос уриалга гаргалаа

“Гурван охин” хамтлагийн дуучин Э.Анхмаа ээж болноор тэд хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аваад байсан билээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2017.02.24/ уриалга гаргалаа. Энэхүү уриалгад,

Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна.  Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчдын бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ.

Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн тавин хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрх зөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд байдаг.

 

Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна. Эрхэм хүндэт сонгогчид Та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-24 66.181.187.193

Баттулга ялна үгүй бол луйвар

Зочин 2017-06-24

МҮОНТ нь Энхболдыг хорлочихлоо Ганбаатар дэндүү их хашгичаад Гитлерийг санагдуулсан Бас их бухимдуу байна Энхболд бэлтгээд өгсөн хариултыг сайн цээжлээд өөрийн болгочихгүй яав даа Одоо Баттулгад л саналаа өгөх нь дээр гэж бодлоо

Зочин 2017-06-24 66.181.179.64

Цагдаа СЕГ Олон нийтийн телевиз гээд бугд л энхболдыг дэмжсэн шудрага бус сонгууль болж байна гэж хумуус ярьж байна

zochin 2017-06-24 66.181.185.32

3-ner devshigch maani 3-laa setgeld hurehgui baigaa ni hatuu unen gehdee hamgiin setgeld ul niitseh ni M Enkhbold gedegtei sanal niilne biz dee kkk

зочин 2017-06-24 66.181.160.3

Сонгуулийн ирц хүрэхгүй дахин санал хураалт явагдвал их зардал гарч ядуу Монголын төсөвт улам их хүндрэл ирнэ гэдгийг ойлгож байна Гэвч муу ерөнхийлөгчтэй байх нь санхүүгийн төдийгүй улс төрийн хувьд аюул байдгийг дэлхий түүх бэлэхнээ харуулдаг Энэ гурваас сонгох хүн үнэндээ алга Би сонгуульд оролцохгүй

Зочин 2017-06-24 66.181.179.64

Энэ тогтолцоог солихгуй цаг болсон Заавал энэ тогтолцоо байх естой юм бол энэ тогтолцоонд уурэлсэн боос хуурсыг нь цэвэрлэж байж цаашаа явах естой

Зочин 2017-06-24 66.181.186.227

ӨВГӨӨН ЯГ ЗӨВ ХЭЛЛЭЭ БИ Ч МӨН АДИЛ 3 ХАН САЯ ШҮҮ ДЭЭ БИД ЧИНЬ ГЭТЭЛ ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ НЬ 200 300 БАЙТУГАЙ ЖИЛЭЭР ЯРИГДАЖ БАЙНА ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГЫГ ХОЙЧ ҮЕИЙНХЭНДЭЭ ШАТ ДАРААЛАЛТАЙГААР ХУВИАРЛАН ҮЛДЭЭХ ЁСТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ Ч ЛӨӨЛӨӨ БАЙНА БҮХ ЮМ ШАЛ ТҮҮХИЙ БИД АРДЧИЛАЛТАЙ УЛС Ч БОЛООГҮЙ БАЙНА ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР Л ХЭДЭН ЯДАРСАН АРДЫН ТАРХИЙГ УГААЖ ХОШГИРУУЛЖ БАЙНА АЛЬ ХҮННҮ СҮННҮГИЙН ҮЕЭС ҮЕИЙН ҮЕД САНУУЛСАН АНХААРУУЛГА БАЙДАГ УСАН ТОЛГОЙТТОЙ УРАГШ МУУТАЙ ЦУСАН ГАРТАЙ ХӨВҮҮНД ТӨРИЙН ЖОЛООГ БҮҮ АТГУУЛ ГЭЖ ОДОО БАРАГ ИРГЭНИЙ ДАЙН БОЛОХ НЬ ХОЛГҮЙ ХУВААГДЖЭЭ ҮҮНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ШҮҮХ ЦАГДААГ ХАРААТ БУС БОЛГО АРД ТҮМЭНД ЭРХ МЭДЛИЙГ НЬ ӨГ БАЯЛАГЫГ ШУДАРГА ХУВИАРЛА ЧАДДАГ НЬ ТӨРД ГАРАГ ТЭД ХИЙГ МОНГОЛЧУУД ИХ ЗАВААН ХӨГИЙН УЛС ЮМ ГУДАМЖИНД Л МАШИНЫ ТҮГЖРЭЭНД БИЕ БИЕТЭЙГЭЭ ХЭРЭЛДЭЖ УРАЛЦАЖ ХҮЧГҮЙ НЭГЭНДЭЭ БЯРАА ГАРГАЖ ШҮҮХ ЦАГДААД ТАНИЛТАЙ НЬ ХЭРГЭЭ ХААЛГАЖ ХУЙВАЛДАГЧ НАЙЗУУДТАЙ НЬ ТӨРӨӨС ЗАВШИЖ СУУНА ХУУЛЬ НЬ ХУУЛЬ БИШ ХОР БОЛЧИХСОН ДАНС УЛАЙЧИХСАН ТӨР НЬ ДАМПУУРЧИХСАН ЭНЭ УЛСЫГ ХЭ АВЧ ЯВАХ ВЭ АРЧААГҮЙ [Хориотой Үг]

Зочин 2017-06-24 80.217.215.1

Enkhbold yalna

Зочин 2017-06-24 150.129.140.135

М Энхболд ч сонгогдохоосоо өнгөрөвөө хөөөрхий

Amar 2017-06-24 202.179.25.194

Энхболд Ерөнхийлөгч болбол мөрийн хөтөлбөр нь биелэн бидний амьдрал дээшилнэ Ядаж хоёр хөрш хөршийн харьцаатай болж бараа гаргах оруулахад зовлонгүй болно Босоо болчихвол гадны хөрөнгө оруулалт таг зогсож бид амаараа шороо үнхэнэ Женко болбол иргэний дайн гарна Иймээс Монгол ялна Энхболд Ерөнхийлөгч болно