Гаалийн ерөнхий газар амралтын өдрүүдэд ажиллаж байна | News.MN

Гаалийн ерөнхий газар амралтын өдрүүдэд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Гаалийн ерөнхий газар амралтын өдрүүдэд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчилж буй Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифайг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Гаалийн ерөнхий газар, УБ хот дах Гаалийн газар, Замын-Үүдийн Гаалийн газар зургадугаар сарын 24-25-ны амралтын өдрүүдэд ажиллаж байна. Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг  машины татварын буцаан олголтыг Сангийн яамны төрийн сангаас газраас олгож эхэлсэнтэй холбогдуулан гаалийн байгууллага ачаалал их байгаа учраас ийнхүү амралтын өдрүүдэд ажиллаж байгаа юм байна. Зарим татварын буцаан олголтын ажиллаж үргэлжилж байгаа бөгөөд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн тувдагаарс арын 1-ээс зургадугаар сарын 14-ны хооронд нийт  668 мэдүүлэгт нэг тэрбум 193.5 сая төгрөгийн татварыг буцаан олгохоор болжээ.  Өнөөдрийн  байдлаар  нийт 301  албан хүсэлт ирүүлснээс  Сангийн яаманд 190 автомашины өргөдлийг Гаалийн ерөнхий газраас шилжүүлээд байна. 

Буцаан олголтод дараах шаардлагатай байх аж.

  • Импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулаагүй, эсхүл тухайн машины өмчлөх эрхийг бусдад шилжүүлээгүй бол  МЭДҮҮЛЭГЧИД,
  • Импортоор оруулж ирсэн автомашиныг худалдаж авсан, эсхүл тухайн автомашиныг өмчлөх эрх тухайн иргэн, хуулийн этгээдэд бүрэн шилжсэн болох нь холбогдох баримт, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр нотлогдсон тохиолдолд АВТОМАШИН ӨМЧЛӨГЧИД
  • Мэдүүлэгч импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулахдаа онцгой албан татварын дүнг  нэмж тооцоогүй нь худалдан авсан этгээдийн гаргасан өргөдлөөр нотлогдсон бол  МЭДҮҮЛЭГЧИД олгохоор  журамласан юм.  

Харин Үлдсэн өргөдлүүдийг хянах ажил үргэлжилж байгаа юм байна.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

d 2017-06-24

d

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж