Чили тэргүүлж, Герман удаалж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Чили тэргүүлж, Герман удаалж байна

Хэтэрхий аз жаргалтай үедээ бүү амлалт өг

Хөлбөмбөгийн Confederation’s Cup буюу Тив хоорондын цомын тэмцээн эдгээр өдрүүдэд ОХУ-ын дөрвөн хотод болж байна. Тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Герман, Өмнөд Африкийн аварга Чили болон Португал, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Камерун, ОХУ-ын багууд өрсөлдөж буй.

Пүрэв гаригт/2017.06.22/ ‘В” хэсгийн хоёр дахь тоглолт болсон бөгөөд Камеурн-Австрали, Герман -Чилиийн тоглолтууд тэнцээгээр өндөрлөлөө. Эдгээр тоглолтууд Санкт-Петербург, Казаньд болсон юм.

Одоо “В” хэсгийг Чили, Герман тэргүүлж байгаа бол Австрали, Камерун удаалж байна. Хэсгийн сүүлийн тоглолт маргааш /2016.06.25/ болж, цааш өрсөлдөх багууд тодорно.

“В” хэсэг

  • Чили – 4 оноо
  • Герман -4 оноо
  • Австрали – 1 оноо
  • Камерун – 1 оноо

Тоглолтын дүн:

  • VI.18 – Камерун – Чили 2:0
  • VI.19 – Австрали – Герман 2:3
  • VI.22 – Камерун – Австрали 1:1
  • VI.22 – Герман – Чили 1:1
  • VI.25 – Герман – Камерун
  • VI.25 – Чили – Австрали

Харин ‘А’ хэсгийн гурав дахь тоглолт өнөөдөр болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно. Энэ хэсгийг Мексик, Португал тэргүүлж, ОХУ, Шинэ Зеланд удаалж байна.

‘Confederation’s Cup’ буюу Тив хоорондын цомын тэмцээн Москва, Санкт-Петербург, Сочи, Казань хотуудад болж байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 2-д өндөрлөнө. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж