Тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг даалгав

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг даалгав

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-07-23 13 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Partly Cloudy) агаарын температур: 16 хэм байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр/2017.06.23/ хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. Тухайлбал, Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоол гаргаж, нийслэл дэх  нийт 403 хэсгийн санал авах байранд санал өгсөн сонгогчийн саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгав.

Мөн хуралдаанаар  техникийн тооллогын тухай тогтоол баталлаа. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажлыг  зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж