Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй

Анх 2000 онд гарч, гарсан даруйдаа хэрэглэгчдийн сонирхлыг татаж, дэлхий даяар их зарагдсан 2D адал явдалт ”Metal slug 3” тоглоом 2012 онд эргэн ирлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Энэхүү захирамжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар тогтжээ. Мөн дээрх өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох юм.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр бөгөөд ирэх даваа гаригт/2016.06.26/ орон даяар сонгууль болно. Энэ удаагийн сонгуулиар нийт 2 сая 026 мянга 154 сонгогч саналаа өгөхөөр болжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж