403 хэсгийн хороог камержуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

403 хэсгийн хороог камержуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

403 хэсгийн хороог камержуулжээ

2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглож байна. Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа аж. Нийт санал авах 403 хэсгийн хороог камержуулжээ.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр бөгөөд ирэх даваа гаригт/2016.06.26/ орон даяар сонгууль болно. Энэ удаагийн сонгуулиар нийт 2 сая 026 мянга 154 сонгогч саналаа өгөхөөр болжээ.

Гадаад улсад байгаа 7209 иргэнээс 4816 нь саналаа өгчээ.

Ч.БОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!