Автомашинаар цахилгаан хэрэгслээ ажиллуулна | News.MN

Автомашинаар цахилгаан хэрэгслээ ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Автомашинаар цахилгаан хэрэгслээ ажиллуулна

Нью-Йорк хотноо энэ сарын 2-11-ний өдрүүдэд үргэлжлэх Олон улсын авто шоунд олны анхаарлыг гойд татаж буй шинэлэг бөгөөд тун ашигтай нэгэн технологийн талаар танилцуулъя. Автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” болон программ хангамжийн салбарт тэргүүлэгч “Microsoft” корпораци хамтран байшин, орон сууц, цахилгаан хөдөлгүүрт автомашин болон гэр ахуйн цахилгаан барааны хооронд компьютерчилсан холбоос бий болгосон ба цахилгаан хөдөлгүүрт автомашины системээр дамжуулан тухайн жолооч гэрийнхээ цахилгааны хэрэглээгээ хянаж, зардлаа хэмнэх боломжийг бүрдүүлэх гэнэ. Тодруулбал, “Microsoft Hohm” нэртэй программ хангамжийн системийг Ford Focus маркийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинд суурилуулах ба уг систем нь автомашиныг гэрт байгаа цахилгаан хэрэгслүүдтэй холбоотой байхад туслах юм. Дашрамд дурдахад, Ford компанийн шинэ загвар болох Focus 2011 оны сүүлчээр зах зээлд нэвтэрнэ. Шаардлагатай тохиолдолд компьютерийн систем нь автомашинд мэдээлэл дамжуулснаар жолооч тухайн нөхцөлд тохирох байдлаар эрчим хүчний зохицуулга хийх боломжтой ажээ. Ингэснээр хэрэглээгээ хянахаас гадна давхар зардлаа хэмнэх давуу талтай юм. Түүнчлэн баттерейны багтаамж ихсэх хэмжээгээр хэрэглэгч автомашинаа цахилгааны үүсгүүр болгон ашиглаж, гэр ахуйн цахилгаан бараагаа ажиллуулах ч боломжтой гэнэ.

С.Цэлмэг

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-06 67.164.211.127

Ер нь бол Фордын загварын Хибрид машинууд их амжиллттай хамгийн бага зарцуулдаг Ford Escape жип нь 100-д 7хагас5 литр бзнзин зарцуулдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж