Зургаан сонгууль, дөрвөн ерөнхийлөгч | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зургаан сонгууль, дөрвөн ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Зургаан сонгууль, дөрвөн ерөнхийлөгч

Нэр дэвшигч 3

Сонгуулийн санал авах өдөр 2017.06.26

Санал хураалт 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусна

Сонгогсчдын санал тоолох ажиллагаа 22:00 цагт эхэлнэ

Нийт 2.026.154 сонгогч санал өгөх эрхтэй

Сонгогчдын саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу 2017.06.23-нд дуусгавах болно

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө 2017.06.06-нд эхлүүлсэн

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 1 хоногийн өмнө буюу 2017.06.24-нд дуусгана.

Гадаад улсад байгаа 7209 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн

Тэдгээрийн 4816 иргэн буюу 66.8 хувь нь саналаа өгсөн /Гадаадаас/


Сонгуультай холбоотой үйл явдлын хураангуй
 

2017.02.13 Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж  Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.

2017.03.16 Сонгууль зохион байгуулахтай холбоотой зарим тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах,  мөн зарим маягт, загвар, үнэмлэх, таних тэмдэгийн загварыг  баталлаа

2017.04.12 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа.

2017.05.09 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөв. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид  эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагджээ.

2017.05.11 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын нам /М.Энхболд/, Монгол ардын хувьсгалт нам /Н.Энхбаяр/, Ардчилсан нам /Х.Баттулга/  нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус  ирүүллээ.

2017.05.14 Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болж, тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий намуудаас нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг авч хэлэлцээд, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тогтоол гаргалаа. Ингэхдээ М.Энхболд /МАН/, Х.Баттулга /АН/ нарыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гаргаж, Н.Энхбаярыг /МАХН/ бүртгэхээс татгалзав.

2017.05.16 МАХН-ын өмнөх нэр дэвшигчийг СЕХ бүртгээгүй тул С.Ганбаатарыг нэр дэвшүүлж, түүний баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд  ирүүлэв.

2017.05.17 СЕХ хуралдаж, МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд, Сайнхүүгийн Ганбаатарт нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор тогтов.

2017.05.26 Саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа

2017.05.27 СЕХ М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх олгов.

2017.06.04 Гадаад улсад байгаа сонгогчдын саналын хуудсыг Төв комисст хүлээлгэж өгөв.

2017.06.06 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхлэв. Хуулийн дагуу санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлдэг.

2017.06.10, 11 Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөв.

2017.06.14 СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлж эхлэв.

2017.06.14 Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг албан ёсоор олон нийтэд танилцууллаа.

2017.06.19  Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг СЕХ-нд хүлээлгэн өгөв.
 

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Бөөгийн ертөнц 2017-06-24 27.123.214.119

Ганбаатарт вон мүүний гэх мэт булхай гэж юу байхав дээ Мөрөөрөө амьтан ш дээ УИХ-д суухдаа ч БОСООД ард түмэнтэйгээ хамт тэмцсэн ч БОСОЖ хоёр толгойгоороо дэнчин тавьсан ч БОСОО-гоороо хэлчихдэг нь сайхан шүү \nМАНАН - Хатуу чихтэй Ганбаатар - ЗӨӨЛӨН ЧИХТЭЙ Алийг нь сонгох нь ард түмний шйидэл мэдэх болно

Зочин 2017-06-24 122.201.24.119

Энхболд 20-иод жил улстөрд явахдаа хамгийн их эрх мэдэлтэй байсан ч өөрөө хага баяжсанаас өөр үр дүн гаргаагүй Хаширтлаа тэрнийг дэмжсэн Одоо жигшил зэвүүцэл төрж байна Баттулга бол хаана мөнгө байна тийшээ ханарч эрх мэдлийг зөвхөн өөртөө л зориулсан Одоо хэргээ хаацайлахын төлөө бие биенийхээ булай луй вар уудыг дэлгэлцэж байх шив Энэ хоёр бол угтаа лакшери апартмент 461-д амьдрах болзлоо хэдий нь хангачихсан юм билээ Харин нөгөө муу фэнг-шүй Ганбаатар дэргэд нь гар бу зартаагүй юм билээ

Зочин 2017-06-24 122.201.24.119

ЭВТЭЙ МОНГОЛД ЗЭВТЭЙ ЭТГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ ҮЛ БОЛНО ЭЭЛТЭЙ ТӨРИЙГ ЗЭЭЛТЭЙ БОЛГОСОН ЭТГЭЭД БҮР Ч ТААРАХГҮЙ

Ганбаатарыг дэмжинэ 2017-06-24 202.9.41.73

Ганбаатарыг дэмжинэ

Зочин 2017-06-24 202.70.46.221

Өгөр энхболд хэзээч гарахгүй за

Зочин 2017-06-24 202.9.41.123

Эвтэй монгол ялах нь ялна л даа Гэхдээ эвтэй [Хориотой Үг] ялахгуй л дээ

Зочин 2017-06-24 202.70.46.221

Shudarga songuuli bolvol Ganbaatar yalah bolno

Амар 2017-06-24 202.179.27.175

Энхболд Ерөнхийлөгч болбол мөрийн хөтөлбөр нь биелэн бидний амьдрал дээшилнэ Ядаж хоёр хөрш хөршийн харьцаатай болж бараа гаргах оруулахад зовлонгүй болно Босоо болчихвол гадны хөрөнгө оруулалт зогсож бид амаараа шороо үнхэнэ Женко болбол иргэний дайн гарна Иймээс Монгол ялна Энхболд Ерөнхийлөгч болно

Зочин 2017-06-24 122.201.24.119

Эвтэй гэж хий хашгирсан зэвтэй этгээд бол Энхболд шүү

Зочин 2017-06-24

Ганбаатарыг гаргаж улс орноо [Хориотой Үг] болгоод яахав Гадаадын хөрөнгө оруулалт таг зогсож Энхбаярын харгислал өшөө авалтанд Монгол живнэ Нам намаараа талцаж [Хориотой Үг] агссан хүмүүс ой хээрээр тэнүүчилж эхлэнэ Баттулгыг гаргаж эдийн засгийн хохирол амсаад яахав Тэр бол идсэн ууснаа сэмхэн зулруулж балруулдах гэж л Ерөнхийлөгчид дэвшсэн хүн Ингэхээр Энхболдоос өөр хүн үгүй ээ Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг

Зочин 2017-06-24 202.9.41.8

МАН-ын хар пи ар хэрээс хэтэрлээ Ёстой элүүлэг хийгээд ярьсан ярианы гол хэсгийг нь гаргахгүй тасалж гаргаад л буруугаар ойлгуулчихаж байна Зарим гэнэхэн хүмүүс нь өөрөө ярьсан байна гээд үнэмшчих юм Ай кү муутай хүмүүс олон байна шүү Нэт дээр ч бичсэн сэтгэгдлийг устгаж байна Яаж ингэж чадаж байнаа гэж гайхмаар Шударга бус аргаар гарах гэж юунд ингэж улайран зүтгэнэ вэ Энэ удаагийн сонгуульд хэн нэгэн гараад сайхан болно гэж худлаа шүү Зүгээр л хяналттай төрийн төлөө бас Энхболдод хийсэн бүхэнд нь хариуцлага хүлээлгэхийн төлөө сонгууль болж байна

Сонгогч 2017-06-24 43.242.243.240

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар С Ганбаатар олонхийн санал авах нь бараг тодорхой доо Улс орнуудын байдал яг манайх шиг ороо бусгаа үед масс шал өөр сонголт хийдэг юм 90-ээд онд Польшид Гданскийн усан онгоцны үйлдвэрийн цахилгаанчин ҮЭ-ийн зүтгэлтэн Лех Валенса Чех-д театрын найруулагч Вацлав Гавел тус тусынхаа улсуудын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Сая Францад яав

Зочин 2017-06-24 122.201.24.119

Тэгсэн ч энхболд л гарна Тэгэх тохиргоог хэдэн жил хангаж бэлдсэн юм шүү дээ