Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална

Хуучирсан мэдээ: 2017.06.24-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална

алчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна

2017 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2017 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 29-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-27-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,  борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!