С.Ганбаатарын хэргийг сонгуулийн дараа хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарын хэргийг сонгуулийн дараа хэлэлцэнэ

Бид FB-ийн чаатыг багагүй ашигладаг байх. Тэгвэл энэ чаатыг ашиглаж байхдаа ӨНГӨТ текстээр бичүүл цаад хүн маань бас гайхах л байх...

Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа С.Ганбаатар нь БНСУ-ын иргэн Юү Ван Сүгээс 50 сая вон авсан эсэх асуудлыг шалгаж үзээд, “Нотлох баримтуудаар С.Ганбаатар нь өөрийн гэртээ хандив авсан болох нь тогтоогдсон” гэж мэдээлсэн билээ. Улмаар эл асуудлыг шүүхэд шилжүүлсэн ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дутуу шалгасан гэсэн үндэслэлээр буцаасан юм.

Тэгвэл Шүүхээс тавьсан шаардлагын дагуу Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад, өнөөдөр дахин 17.20 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх руу шилжүүлсэн. Харин Шүүх ‘Ажлын цаг дуусч байсан учир хэргийг нягтлах боломжгүй’ гэж үзэн, ажлын өдөр болтол буюу зургадугаар  27-ныг хүртэл хэлэлцэхийг хойшлуулаад байна.

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж