Уурхайчдын нийгмийн асуудлаар зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Уурхайчдын нийгмийн асуудлаар зөвлөлдлөө

Оросын алдарт дуурийн дуулаач Евгений Никитин хас тэмдэг бүхий шивээснээсээ болж, Германд жил бүр болдог дэлхийн дуурийн хамгийн алдартай Байрейт наадамд оролцож чадахгүй болжээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч жишиг компанийн хувьд баялаг бүтээгч уурхайчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Энэхүү бодлогын хүрээнд ‘Уурхайчдын нийгмийн асуудал’ сэдвийн дор компанийн бүх цех хэлтсийн удирдлага, удирдах шатны ажилтны дунд зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.

Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “40 жилийн түүхэн замналыг бичиж, эх орны уул уурхайн түүчээ үйлдвэрийг бүтээсэн уурхайчдын маань амьдралын түвшин, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын баталгаа юу юунаас илүү чухал.Тиймээс бид тэднийхээ нийгмийн асуудлыг тусад нь онцгойлон авч үзэж, шийдвэрлэж явах ёстой” гэдгийг тэмдэглэсэн юм.

Зөвлөгөөн “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийгмийн хариуцлага”, “Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага – Хүний нөөцийн бодлого”, “Уурхайчдын эрүүл мэнд, хоол хүнс, өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Компанийн орон сууцны талаар баримтлах бодлого” зэрэг сэдвээр нийгмийн асуудлыг цогцоор нь хэлэлцэж, ажиллагсдын халуун хоол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажилладаг Хаан Хүнс ХХК, Од Дөл ХХК, Медипас эмнэлгийн мэргэжилтнүүд “Уурхайчдын халуун хоолны үйлчилгээ, эрүүл хүнс”, “Ажиллагсдын эрүүл мэндийн өнөөгийн байдал,цаашдын зорилт” сэдэвт илтгэл тавив.

Аливаа үйл ажиллагааны цаана заавал асуудал оршдог. Харин асуудал бүрийн ард хүн байдаг. Тиймээс хүний хөгжил, нийгмийн асуудал эн тэргүүнд тавигдах ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж, түүнд гарц, шийдэл хайснаараа “Уурхайчдын нийгмийн асуудал” зөвлөлдөх уулзалт ач холбогдолтой боллоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтран ажиллагч халуун хоол үйлдвэрлэлийн компаниуд эрүүл хоол, хүнсний үзэсгэлэн, амталгаа зохион байгуулж, Медипас эмнэлэг эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлсэн нь оролцогчдын талархлыг хүлээв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж