Хан-Уул дүүрэгт “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэгт “Элэг бүтэн Монгол” өдөрлөгийн нээлт боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Түүгээр өнгөрсөн баасан гаригт байгуулсан УИХ-ын даргын асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонсч байгаа гэсэн мэдээлэл дуулдаж байгаа юм.

Хан-Уул дүүргийн Яармаг дахь “Алтан жолоо” группийн “Сансар” худалдааны төвийн өмнөх талбайд ‘Элэг бүтэн Монгол’ үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо.

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 40-65 насны 37779 иргэнийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаас Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын дагуу  17830 иргэнийг 2017 оны есдүгээр сарын 25-ны дотор элэгний шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

2017 оны зургадугаар сарын 23-ны өдрийн байдлаар 2224 иргэн асуумж бөглөснөөс 2044 иргэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан В, С вирусын шинжилгээний сорьц хадгалах хөргөгч 1 ширхэг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн таван ширхэг орыг тус тус хүлээлгэн өгсөн.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд НЭМҮТ, улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэг, Хавдар судлалын төв эмнэлэг, Зооноз өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар, Хан-Уул дүүргийн эмч нарын хамт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө өгч ажиллалаа.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж