Борооны дараах их цэвэрлэгээг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Борооны дараах их цэвэрлэгээг зохион байгууллаа

“Алтан говийн тэмээн сүрэг” ТББ-аас “Түүхийг хамтдаа бүтээцгээе” уриан дор 10 мянган тэмээн сүргийн цуваат аяныг зохион байгуулах гэж байна. Энэхүү аяныг ирэх есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Нийслэлийн тээврийн газраас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсонтой холбоотой нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Тухайн өдөр их хэмжээний бороо орсны улмаас троллейбуснууд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллахад аюултай нөхцөл байдал үүссэн тул Т:2, Т:4, Т:5 чиглэлд зохицуулалтаар их багтаамжийн автобуснуудыг  ажиллуулсан.

Мөн их хэмжээний бороо орсонтой холбоотойгоор хотын захын алслагдсан зам талбай, буудлууд их хэмжээгээр бохирдсон тул нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн эцсийн 43 зогсоолуудын зам талбайн цэвэрлэгээний ажлыг санаачлан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын 587 ажилтан, 50519 м2 талбайг цэвэрлэж, 233 шуудай хог, 2 тээврийн хэрэгсэл хогийг цэвэрлэсэн ба нийслэлийн тээврийн газрын 43 албан хаагч тухайн цэвэрлэгээний явцад хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн тээврийн газраас санаачлан зохион байгуулсан энэхүү их цэвэрлэгээний ажилд идэвхи санаачлагатайгаар хамтран ажилласан аж ахуй нэгж, байгууллагын хамт олондоо талархсанаа илэрхийлье гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж