Бадминтоны өсвөр үе, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд болж байна.
Зургадугаар сарын 21-нд эхэлсэн тэмцээн долоон орны 80 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 25-нд хаалтаа хийнэ.
Монголын шигшээ багийн тухайд спортын мастер, ахлах дасгалжуулагч Хүрэлбаатар, туслах дасгалжуулагч Эрдэнэбаяр нараар ахлуулсан тамирчид тэмцээнд амжилттай оролцож байна.
Одоогийн байдлаар Монголын шигшээ багийн тамирчин М.Бат-даваа нарын таван тамирчин шигшээ наймд шалгарч үлдээд байна.
Бусад орны тамирчдын хувьд “Энэтхэгээс гэр бүлээрээ ирж оролцсон, БНСУ-ын тамирчид бэлтгэл, гүйцэтгэл сайн байгаа онцлогтой болж байга” талаар дасгалжуулагчид ярилаа.
О.ЭНХБАЯР