Дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлалаа

Энэ үед одоогийн Нийслэлийн прокурор Б.Бат-Орших СБД-ийн хяналтын прокуророор ажиллаж байсан байна.

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1,2 дугаар баазын инженер, техникийн ажилтнууд байгууллагын өөрийн хөрөнгө, дотоод нөөц бололцоонд тулгуурлан ашиглалтанд орсноос хойш засварлаагүй хуучирсан дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлан шинэчлэх, барилгын дээвэр засах ажлуудыг хямд зардлаар богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Нэгдүгээр баазын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 296 м шугам хоолойг засварлан шинэчилж дууссан бөгөөд 21 хоног хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах журмыг баримтлан 2244 цаг үйлдвэрлэлийн осол зөрчилгүй ажилласан. Энэ хугацаанд ус хангамж болон дулааны шугамын хавтанг авч, хуучин трубаг тайран, сувгийн цэвэрлэгээг хийж, шинээр угсрах шугам хоолойг будан дулаалах, монтажлах шугам хоолойг сүвлэн гагнах, булалт нөхөлт хийх ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн бааз 1, 2-ийн дулааны болон ус түгээх шугам хоолойн цайрдсан 120 м ган хоолойн зэв хагийг цэвэрлэсэн.

Мөн 2 дугаар баазаас зам руу гарсан гарц дагуу 3 лотки тавьж, цэвэр ус түгээх түгээх 200 м шугамыг шинэчлэн татаж, нүхийг булан тэгшилж ногоон байгууламж сэргээх ажлуудыг хийлээ гэж Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

balag 2017-06-23

neg n zamaa xiigeed dyysaxad araas n nuguudvvl n ewdeed ll yag iim zarchimaar 10-aad jil yawlaa manaixaan