“Улаанбаатар төмөр зам” ХНН газраа баталгаажуулж авлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар төмөр зам” ХНН газраа баталгаажуулж авлаа

Фэйсбүүкийн Timeline нь энгийн хуудаснаас илүү өнгө үзэмжтэй бас зохион байгуулалт сайтай хэмээн хэрэглэгчдээс сайн үнэлгээ авч чадсан билээ.

«Улаанбаатар төмөр зам» ХНН-ийг байгуулах тухай ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийн дагуу «Улаанбаатар төмөр зам» ХНН-д ашиглалтын зориулалтаар олгосон газрыг баталгаажуулах ажил удаашралтай явж иржээ. Хэдийгээр тус нийгэмлэг орон нутаг дахь төв суурин болон төмөр замын дагуух зурвас 22 мянга гаруй гаруй га газраа баталгаажуулж газрын гэрчилгээ авсан боловч Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутагт байдаг газруудаа баталгаажуулж амжаагүй байсан юм. Үүнээс үүдэн зах зээлд шилжсэний дараачаас тус нийгэмлэгийн газар янз бүрийн арга замаар бусдын мэдэлд шилжиж очсон явдал нилээдгүй гарах болсон байна. Энэ байдалд ЗТХЯ болон УБТЗ нийгэмлэг дүгнэлт хийж, уг асуудлаар  Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үнэдсэн дээр Зам,тээврийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 17 дугаар тушаалаар Зам Тээврийн Хөгжлийн Яам, Улаанбаатар хотын газрын алба ба “УБТЗ” ХНН-ийн төлөөлөл бүхий хамтарсан комисс байгуулж ажиллуулсан юм. Уг комисс 6 сар шаргуу ажилласны үр дүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа 15 байгууллагын газрыг баталгаажуулж гэрчилгээг нь өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд гардуулж өглөө.

Нийслэлийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/473 дугаар захирамжаар “УБТЗ” ХНН-ийн дараах газруудад газрын гэрчилгээ олгосон байна. Үүнд:

  1. “УБТЗ” ХНН-ийн Удирдах газар 24944 м2
  2. Зүтгүүрийн депо 129345 м2
  3. Төв эмнэлэг 33642 м2
  4. Дуу бүжгийн чуулга 1523 м2
  5. Ган зам зочид буудал 1256 м2
  6. Тээврийн дээд сургууль 13038 м2
  7. Автотээврийн үйлчилгээний төв 29450 м2
  8. Зорчигч үйлчилгээний төв буудал 22082 м2
  9. Улаанбаатар худалдааны төв 17217 м2
  10. Улаанбаатар худалдааны төвийн харъяа Ногооны зоорь 15190 м2
  11. Гал унтраах ангийн 4975 м2

Ийнхүү газраа баталгаажуулж авснаар “УБТЗ” ХНН нь ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийн  дагуу газраа хугацаагүй, төлбөргүйгээр ашиглах эрхээ баталгаажуулан авч байгаа юм. Одоо эдгээр 11 газраас гадна “Улаанбаатар”, “Амгалан” өртөө зэрэг 57 газрыг баталгаажуулах ажил үлдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж