Нийслэлийн 6000 айлыг цахилгаанд холбоно

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 6000 айлыг цахилгаанд холбоно

Дижитал комикийн “Bongo Comics” болон “comiXology” компани хамтран Америкийн алдартай гэр бүлийн хүүхэлдэйн кино болох Симпсоны гэр бүлийнхнийг комик болгохоор ажиллаж байна.

Нийслэлийн зургаан дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр холбохоор боллоо.

Энэ ажилд нийт 13 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 42 багц ажлыг хийхээр болсон байна.

Тендер шалгаруулалтад 38 компани шалгарч, 15-30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Мөн 63 дэд станцад урсгал засвар хийхээс гадна 0.4 кВ-ын 114 км, 10 кВ-ын 19.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 10 кВ-ын 10.2 км цахилгаан дамжуулах кабель шугам барих ажээ.

Цахилгаан хангамжийн дэд бүтцийг шийдвэрлэх

дүүрэг, хороо ба айл өрхийн тоо

Дүүрэг

Хороо

Айл өрхийн тоо

  1.  

Сонгинохайрхан

Нийт 10 хороо

(1, 7, 8, 9, 21, 22, 23, 24, 26, 32)

2545

  1.  

Сүхбаатар

Нийт 4 хороо

(5, 13, 19, 20)

1141

  1.  

Баянзүрх

Нийт 8 хороо

(2, 10, 11, 12, 16, 20, 23, 24)

765

  1.  

Хан-Уул

Нийт 5 хороо

3, 4, 12, 13, 14

757

  1.  

Чингэлтэй

Нийт 8 хороо

(2, 5, 7, 8, 9, 16, 17, 19)

369

  1.  

Баянгол

Нийт 3хороо

20, 22, 23

99

Нийт

38

5676

 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж