Итали, Испанийн уран бүтээлчид Монголд саатлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Итали, Испанийн уран бүтээлчид Монголд саатлаа

Японы 38 настай нэгэн иргэн Ламборжини маркийн автомашиныг зөвшөөрөгдсөн хурднаас хоёр дахин хурдтай жолоодож буй бичлэгээ Youtube сайтад байршуулжээ.

Итали, Испани, ОХУ болон Монголын уран бүтээлчид оролцсон Улаан хивсний баярын “Барокко: Итали болон Европ” арга хэмжээ, Россинигийн “Үнсгэлжин” дуурь болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр (2017.06.23) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд Ром хотын “Дилетто Барроко” найрал хөгжмийн гоцлол дуучин, төслийн урлагийн менежер, Италид амьдардаг монгол дуучин С.Аяна, сонгодог дуурийн урлагийн олон улсын тавцанд гарсан алдар хүндтэй итали дуучин Франко Черри, Пиэтро Тоскано, Кончетта Пэпэре, Сабина Галициа, Испанийн нэрт дуучин Игнацио Прието, ОХУ-ын төгөлдөр хуурч Викториа Халилова нар оролцлоо. Мөн монголын талаас ОХУ-ын Марийнский театрын гоцлол дуучин Т.Энхбат, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин М.Даариймаа, “NUANS” хамтлагийн гоцлол дуучин М.Амарсанаа, М.Боргилчулуун, Д.Дуйнхэржав, Д.Шагдарсүрэн болон дуурийн дуучин, уран бүтээлч Э.Очирсайхан нарын төлөөлөл оролцлоо. 

Итали, Монгол улсын хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон дуурийн урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор Улаан хивсний баярын “Баррокко: Итали болон Европ” \Grand Gala: Barocco, Italy & Europe\ арга хэмжээг зургадугаар сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. 

Мөн Жоакино Россинигийн “Ла Ченерентлоа” буюу “Үнсгэлжин” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа долоодугаар сарын 2-ны өдөр тоглох аж. Энэ жил “Үнсгэлжин” дуурийн 200 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол улсад энэхүү дуурийг олон орны уран бүтээлчид толилуулахаар бэлтгэж байгаа юм байна. 

Энэхүү арга хэмжээ, “Итали-Монгол” хамтарсан дуурийн төслийг монгол гаралтай дуучин, соёлын менежер Самбуугийн Аяна санаачлан, Монгол Улсын соёлын элч Ж.Өнөрмаа дэмжин ажиллажээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн монголчууд хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Монгол Улсад анх удаа болох гэж буй “Барокко: Итали болон Европ” арга хэмжээ болон Россинигийн “Үнсгэлжин” дуурийн тоглолтыг Италийн SKY, Ватикан, RAI телевиз бэлтгэн Италийн үзэгчдэд хүргэх аж. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж