Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа боллоо

“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Израиль Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ёслол өнөөдөр 15.00 цагт БСШУЯ-ны 401 тоотод болно.

Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАА-г зохион байгууллаа. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршил зарлагдаж 2 байршлыг худалдлаа.

Дуудлага худалдаанд нийт 6 санал ирснээс БГД-ын 20-р хороонд зарлагдсан 1 дүгээр байршилд 4 санал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд зарлагдсан 4 дүгээр байршилд 2 санал тус тус ирүүлсэн байна.

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд 5.25 га, Үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газарт Говь Хангай мебель ХХК, Домогт угсаа ХХК-аас тус тус санал ирүүлсэн бөгөөд уг байршилд дуудлага худалдаа зохион байгуулагдаж Домогт угсаа ХХК нь 480 606 848 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж ялагч боллоо.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд 0.047 га, Үйлчилгээний зориулалттай газарт иргэн Г.Батцэцэг, Г.Ганзул “ЗМЗ ХХК”, “Мөнгөн цахиурт ХХК” нарын иргэн хуулийн этгээдүүд санал ирүүлсэн бөгөөд уг байршилд дуудлага худалдаа зохион байгуулагдаж иргэн “Мөнгөн цахиурт ХХК” нь 285 000 000 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж ялагч боллоо.

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дуудлага худалдааны ялагчаар тодорсон Домогт угсаа ХХК, Мөнгөн цахиурт ХХК нартай “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ” байгууллаа гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!