“Шөнийн гудамж” төслийн хүрээнд худалдаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

“Шөнийн гудамж” төслийн хүрээнд худалдаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулна

Өнөөдөр Харри Поттерийн гол дүрийн жүжигчидн Даниел Редклифф-н төрсөн өдөр. Харри-н цувралууд сайхан шүү.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд хэрэгжиж буй “Шөнийн гудамж” төслийн хүрээнд асар болон зориулалтын бусад түр байгууламжаар хүнсний /зайрмаг, ус ундаа/-4, болон бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүний худалдаа эрхлэх 2 аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  1. Стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын ажлын байртай байх;
  2. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулсан байх;
  3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол Мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх;
  4. Мэргэжлийн худалдагчтай байх;
  5. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораторит шинжлүүлж, тогтмол баталгаажуулдаг байх;
  6. Үйлчилгээ эрхлэх асар болон бусад түр байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх /гудамжны өнгө төрхөд нийцсэн загварын шийдэлтэй, гэрлэн чимэглэлтэй байх/;

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Хүсэлт /албан бичиг/;
  2. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/;
  3. Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” /хуулбар/;
  4. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн байх;
  5. Мэргэжлийн худалдагчийн үнэмлэх /хуулбар/;
  6. Худалдах бараа, бүтээгдэхүүний танилцуулга, өнгөт зураг;

Тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж холбогдох баримт бичгийг бүрдүүлж 2017 оны 06 дугаар сарын 28-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ үү.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж