Нулимс үнэртэй байдаг

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Нулимс үнэртэй байдаг

Эмэгтэй хүний нулимсны үнэр тестостерон буюу эр бэлгийн дааврын ялгарлыг ихэсгэдэг болохыг Израилийн эрдэмтэд тогтоожээ. Энэ нь виагра эмийг орлох шинэ бэлдмэл гарган авах боломжийг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой аж. Эрдэмтэд эмэгтэй хүний нулимсыг савлан, эрчүүдэд үнэрл үүлэхэд тестостерон даавар хэвийн хэмжээнээс илүү ялгарчээ.

Дараа нь тэдэнд уйлж буй бүсгүйчүүдийн зургийг харуулахад сэтгэл татам шинж огт алга хэмээн хариулсан байна. Сонирхуулахад, сонгино арилгах, дусаалга хэрэглэх, нүдэнд тоос шороо орсон тохиолдолд гарсан нулимс тестостерен өдөөдөггүй аж. Сэтгэл хөдлөлийн нулимс л энэхүү шинжийг агуулдаг байна.

Б.ОЮУТАН
Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж