Ази тив хамгийн хурдан интернет үйлчилгээтэй

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Ази тив хамгийн хурдан интернет үйлчилгээтэй

Засгийн газрын ордны баруун талын замыг өнөөдөр өглөөнөөс эхлэн нээсэн байна.

“OpenSIgnal” судалгааны компани дэлхийн 75 улсын утасны интернетийг судалжээ. Судалгаа таван улс тутмын нэгд 30 Mб/с хурдтай 4G сүлжээ ажиллаж байгааг харуулав. 

Одоогийн байдлаар LTE технологи (4G) нь гар утаснаас хамгийн хурдтай ордог сүлжээ гэгдэж байна. 4G-ийн дундаж хурд 16.2 Мб/с, 3G сүлжээ нь 4.4 Мб/с, Wi-Fi сүлжээ нь 8.8 Мб/с хурдтай байдаг аж. 

“OpenSIgnal” судалгааны компани нийт 558.3 мянган ухаалаг утсан дээр судалгаагаа явуулжээ. 

Судалгаагаар утасны интернет технологи хамгийн өндөр хөгжсөн орноор Өмнөд Солонгос болон Сингапур тодорсон байна. 

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн 96.4 хувьд нь LTE сүлжээ 43.5 Мб/с хурдтай нэвтэрсэн бол Сингапурын нутаг дэвсгэрийн 82.1 хувьд нь 45.6 Мб/с хурдтай LTE сүлжээ нэвтэрчээ. Удаах байранд Норвеги, Унгар болон Нидерланд улс багтсан байгаа юм. Харин АНУ энэ жил интернетийн хүртээмжээрээ урагшилж, дөрөвдүгээр байранд орсон бол интернетийн хурдаараа (14.9Мб/с) 59 дүгээр байранд жагсаж байна. 

Үүнээс гадна, энэтхэг улс өнгөрсөн жилтэй харьцуулахад есөн байраар дээшилж, 15-д бичигджээ. Тус улс 2016 оны есдүгээр сард Jio үүрэн телефоны операторыг нэвтрүүлж, LTE сүлжээг цацаж эхэлсэн. Улмаар 2017 оны гуравдугаар сард хэрэглэгчид нь 100 саяар өсчээ. 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж