Гал түймэр унтраах, аврах түр анги ажиллаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гал түймэр унтраах, аврах түр анги ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Түймэр

Гал түймэр унтраах, аврах түр анги ажиллаж байна

“Лондон 2012” олимпийн наадмын тосгонд Монголын багийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа боллоо.

Орхон аймгийн Онцгой байдлын газраас тус аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт Гал түймэр унтраах, аврах түр ангийг ажиллуулж байгаа билээ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Орхон аймагт ажиллах үеэрээ тус ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийн, алба хаагчдын санал хүсэлтийг сонссон юм.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын мэдээллийг сонсч, алба хаагчдын нийгмийн асуудал болоод техник, технологийн шинэчлэлийг Онцгой байдлын ерөнхий газраас явуулж байгаа бодлого, хөтөлбөртэй уялдуулан хийж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр алба хаагчдад Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, сургалт явуулав.

Эх сурвалж: ОБЕГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс