Өнөөдрийн байдлаар хоёр түймэр асч байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өнөөдрийн байдлаар хоёр түймэр асч байна

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Түймэр

Өнөөдрийн байдлаар хоёр түймэр асч байна

Шог зохиолч А.Амарсайхан сүүлийн үед телевизийн богино хэмжээний олон ангит киноны зохиолд гаршаад байгаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 44 алба хаагч, орон нутгийн 61 иргэн, Хэрлэн сумын 50 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 8 ажилтан, нийт 187 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр түймрийг цурманд оруулж, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүрэн унтрааж, сумын удирдлагад хүлээлгэн өгсөн байна.

Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат” уулын орчим гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.12/ тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Хайлааст нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.21-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!