17 компанийн 27,356 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

17 компанийн 27,356 хувьцаа арилжжээ

Юмны үнэ нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ дахиад л нэмэгдчихэж. Ердөө дөрөвхөн хоногийн дотор 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байна гээд боддоо.

2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 27,356 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мандал говь импэкс’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.0%-иар өссөн бол ‘Жуулчин говь” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.63% хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,018 ширхэг үнэт цаас 999,996,760 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 832.9 нэгж болж 0.03%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,454,984,938,724 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж