“Буянт-Ухаа” хорооллынхон 240 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа” хорооллынхон 240 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Сирийн армийн дээд удирдлага өртсөн Дамаскийн террор нь харилцан бие биеэ устгах иргэний дайны өргөжилтийн ганц бодит үйлдэл нь болон харагдав.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хороололд 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус хороололд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байдаг аж. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах зорилтот хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 1620 айлын орон сууцны "Буянт-Ухаа 2" хороолол, 240 хүүхдийн 1 цэцэрлэгийн барилгыг “Үндэсний бүтээн байгуулалтын копораци” барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 2015 онд ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн юм. 

Цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 48м х 27м хэмжээтэй, нийт 2074,8м2 талбайтай, цутгамал төмөр бетон каркастай, 120мм өнгөлгөөний тоосгон ханатай, 100мм чулуун хөвөн хавтан, 360мм хөнгөн блокон ханатай, хуйлмал хавтгай дээвэртэй, зоорь бүхий 2 давхар барилга бөгөөд хорооллын тодорх инженерийн шугам сүлжээнд өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу бүрэн холбогджээ. 

Барилгын зоорийн давхар дулааны өрөө, цахилгааны өрөө, угаалгын өрөө, заах аргын кабинеттэй бөгөөд нийт 207,8м2 талбайтай. 

Нэг давхарт нь бага, дунд бүлгийн 5 өрөө, унтлагын 5 өрөө, хувцас солих өрөө, эмчийн үзлэгийн өрөө, ариун цэврийн өрөө, түр хэмтүүлэн эмчлэх өрөө, агуулах, гал тогоо зэрэг өрөөтэй, нийт 933,86м2 талбайтай аж. 

Харин хоёр давхарт ахлах, дунд бүлгийн 5 өрөө, унтлагын 5 өрөө, хувцас солих өрөө, эрхлэгчийн өрөө, аж ахуйн өрөө, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө, багш, ажилчдын өрөөтэй, нийт 933,86м2 талбайтай 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байдлаар тохижуулжээ. 

“Буянт-ухаа 2”хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Анхмаа, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын албаны хүмүүс оролцож, цэцэрлэгийг хүлээлгэж өгсөн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж