Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэлтийн ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэлтийн ажил эхэллээ

Засварын ажлаас хамаарч замын түгжрэлээр эхэлсэн өдрүүдийг ганцхан үгээр “гацаа” гэнэ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өчигдөр/2017.06.22/ эхэллээ. Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгөх юм.

Тус автозам дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газрууд бий. Үүнээс шалтгаалж хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл зорчих стандарттай уг замаар 3800 автомашин зорчиж байна.

Энэ удаагийн шинэчлэлтээр хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн замыг нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн эгнээтэй болгон шинэчилж, 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох гэнэ. Мөн хар цэг буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, 60-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ЗЦА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж