Өвөрхангай аймгийн малчид, тариаланч, ЖДҮ эрхлэгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгийн малчид, тариаланч, ЖДҮ эрхлэгчтэй уулзав

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнө, төв болон говийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны  Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон,  “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаны төлөөлөл Өвөрхангай аймагт ажиллалаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, Арвай хээр хот, Хархорин, Есөнзүйл,  сумын малчид, тариаланчид, жижиг дунд бизнес  эрхлэгчидтэй уулзалт хийсэн юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд хүнсний чиглэлээр 58  үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, 287 хүн ажиллаж байна. Аймгийн хүн амын мах сүүний хэрэгцээг  100 хувь, төмсний 89.4 хувь, хүнсний ногооны 40.3  хувийг хангаж байна.  Тус  аймаг 2017 онд 8.6 мянган га-д  тариалалт хийснээс үр тариа 8.1 мянган га-д, үүнээс улаанбуудай 8.0 мянган га-д, тэжээлийн ургамал 1.8 мянган га-д  тосны ургамал 57 га-д, төмс 301 га-д, хүнсний ногоо 142 га-д тус тус тариалалт хийгдээд байна. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй уялдуулж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж  Өвөрхангай аймгийн ХХАА-н газрын дарга С.Цэдэнбалжир хэлж байв.

Үүний дараа  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого зорилт, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Тэрээр “21 аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад дуусч байна. Зөвхөн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцахаас гадна  малчид тариаланчид ЖДҮ, бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусган  ажиллахаар явж байна. Очсон газар бүр харилцан адилгүй байна. Ажлын хариуцлага алдсан  газар байхад ажлаа хариуцлагатай сайн хийсэн газар ч бас байна. Өнөөдрийн уулзалт бол ямар нэгэн баярын хурал, цуглаан биш. Цэвэр ажил хэргийн уулзалт” гэдийг онцлов. Мөн Засгийн газраас 2016-2020 онд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол” хүн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд  хийгдэж буй “Мах сүүний анхдугаар аян”,  “Үйлдвэржилт 21:100”,  “Атрын III” үргэлжлүүлэх зэрэг хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслийн талаар, хууль батлагдсанаар гарах өөрчлөлт шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгөв.

Өвөрхангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийх үеэр цаашид түргэн шуурхай, хийж буй ажилдаа хариуцлагатай, малчид, тариаланчид,иргэдтэйгээ  ойр ажиллахыг ХХААХҮ-ийн сайд  П.Сэргэлэн хүсээд  аймгийн ХХААГ-т пургон автомашин гардуулан өглөө.

Өвөрхангай аймагт тариаланчид, малчид, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр олон саналд хүсэлтүүд ирж байсан юм . Тухайлбал, ЖДҮ шинээр эрхлэх гэж байгаа иргэдэд салбар яамнаас  ямар хөнгөлөлт тусламж  байгаа, мал эмнэлэг босоо тогтолцоотой болоход мал эмнэлэг үржлийн тасаг болон  хувийн мал эмнэлэг хоёр ямар уялдаа холбоотой ажиллах,  тариалан эрхэлж байгаа тариаланчдад олгогдож байгаа урамшууллын талаар асууж, одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ч саналаа хэлж байв. Мөн ХХАА-н салбарт олон шинэлэг ажил хийгдэж, үр дүн нь гарч эхэлсэн, бидний амьдралд эерэг өөрчлөлт  бий болж  байгаад малчид, тариаланчид талархаж буйгаа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд энэ үеэр хэлж байсан юм.

Ийнхүү ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн Өвөрхангай аймагт ажилласан бол  өнөөдөр /2017.06.23 / Баянхонгор аймагт ажиллаж байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж