Б.Ширэндэвийн дурсгалын самбарын нээлт болов

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Б.Ширэндэвийн дурсгалын самбарын нээлт болов

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 40 дугаар хуралдаан Төрийн ордны Их танхимд хаалттай үргэлжилж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор, академич, ОХУ-ын /ЗХУ-ын/ ШУА-ийн жинхэнэ гишүүн, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр байгуулагдсан цагаас нь эхлэн 20 гаруй жил ажилласан, Монгол Улсын Их сургуулийн анхны ректор Базарын Ширэндэвийн дурсгалын самбарыг түүний төгссөн Эрхүүгийн Улсын их сургуулийн Багшийн сургууль /хуучнаар Эрхүүгийн Багшийн дээд сургууль/ -ийн Нижняя набережная гудамж дахь байранд байрлуулав.

Дурсгалын самбарын нээлтийн ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болов. Нээлтийн ажиллагаанд Эрхүүгийн улсын их сургуулийн багш, оюутнууд болон ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн төв, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл оролцов. Нээлтийн ажиллагаанд Эрхүүгийн Улсын их сургуулийн Ректор А.В.Аргучинцев, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа нар оролцож, үг хэлэв.

Монгол Улсын ШУА-ийг төлөөлж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор С.Дэмбэрэл дурсгалын самбарын нээлтийн ажиллагаанд оролцож, ШУА-ын Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэлээс илгээсэн Талархлын бичгийг Эрхүүгийн их сургуулийн Ректор А.В.Аргучинцевт гардуулав.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас ОХУ-ын Эрхүү хотын их, дээд сургуулиудад суралцаж төгссөн Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, шилдэг эрдэмтэд, алдар цуутай хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор одоогоос 5 жилийн өмнө Байгалийн улсын их сургуульд /хуучнаар Улс ардын аж ахуйн дээд сургууль/ Юмжаагийн Цэдэнбалын, Эрхүүгийн шинжлэх ухааны техникийн их сургуульд /хуучнаар Политехникийн дээд сургууль/ Шагдарын Отгонбилэгийн, Эрхүүгийн улсын их сургуульд Ануударийн Дашдоржийн дурсгалын самбарыг тус тус байрлуулсан юм.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж