Ким Юн Ки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Ким Юн Ки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Зvvн 4 замын хэтийн зураглал гэнэ, сайхан харагдаж байна шvv

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн Комиссын газрын дарга Ким Юн Ки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Төлөөлөгчид солилцож харилцан айлчлал хийх, Хамтын ажиллагааны Санамж бичиг  байгуулсан  зэргээр хоёр орны сонгуулийн байгууллагууд уламжлалт сайн харилцаатай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэмдэглээд БНСУ-ын Үндэсний Сонгуулийн комиссын Байнгын комиссарыг хүлээн авахад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.

Ноён Ким Юн Ки  БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын Байнгын комиссарын мэндчилгээг  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад уламжлаад олон жилийн хамтын ажиллагааны жишиг тогтсон  сонгуулийн байгууллагуудын харилцааг улам гүнзгийрүүлж  хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр БНСУ-ын Үндэсний сонгуулийн Комиссын ажиглагчид хөндлөнгийн байгууллагууд судалгаа хийдэг эсэх, сонгуулийн сурталчилгааны материалын төрөл, хэлбэр, сонгуулийн самбар байршуулах зэрэг асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг, сонгуулийн хуулийн зөрчлийг тогтоож  арилгахад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо ямар эрх, үүрэгтэй, урьдчилсан санал хураалтад хэн хамрагдах эрхтэй байдаг, гадаадад байгаа иргэдийн саналыг хэдийнээс хэрхэн яаж авдаг зэрэг асуудлыг сонирхож асууж  байв.

Эх сурвалж: СЕХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж