Хөлснийхөн ба хэвлэлийнхэн

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Хөлснийхөн ба хэвлэлийнхэн

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё долдугаар сарын 8-найманд эхэлж өнөөдөр аваргууд тодорлоо.

Нийгмийг стресс дарамтад оруулж, хар пиараар амьсгалсан сонгуулийн сурталчилгаа маргааш 24.00 цагаар дуусгавар болно. Энэ хугацаанд монголчууд юу эсийг харж, юу эсийг үзэж, юу эсийг сонсов. Олон нийтийн сүлжээнд хиншүү хярвас ханхлах нь холгүй байлаа. Нэр дэвшигчид ёстой л жоомоо алах гээд орон гэрээ шатаачихсангүй. 

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллага нь сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд мониторинг хийж,  сурталчилгааны зардлыг тооцон гаргажээ. C1, MN-25, TV9, UBS гэсэн дөрвөн телевизийн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн үнийн саналд тулгуурлан, цацсан мэдээллийнхээ цагтай уялдуулж дунджаар тооцон гаргасан уг мониторингийг харахад,

  • Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 371.032.953
  • МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 356.951.734
  • МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 248.776.199 төгрөг зарцуулжээ.

“Сонгуулийн сурталчилгааны явцад 30 телевизийн эсрэг Аса ганцаараа зогслоо”, “Хэвлэлийнхэн тэр чигтээ худалдагдлаа” гэсэн мессежийг сүүлийн өдрүүдэд намууд, тэдний сошиал жиргэгчид, фанатууд идэвхтэй цацаж байна. Нохойд барьдаг мод гэдэг шиг хэвлэлийнхэн рүү бүгд агсарч байна.

Энэ өдрүүдэд хэвлэлийнхэн зөвхөн хуулиа л барьж ажилласан. Хууль зөрчиж торгуулах, үгүй дээ л цагдаад дуудагдаж өдрийн ажлаа барах хүсэл ямар ч сэтгүүлч, ямар ч редакцид байна гэж үү. 

Энэ сонгуулиар нэр дэвшигчдийн намынх нь, хувийнх нь хэвлэл биш л бол хэвлэл мэдээллийнхэн МАН, АН, МАХН гэлтгүй тэдэнд ижил тэнцүү, адил тэгш үйлчилж байгаа. 

Хэн нь илүү бодлого ярьж, хэн нь худлаа гүтгэлэг тарааж байгааг, сонгуулийн ирц ямар байх, хэн ялах магадлалтай байна вэ гэсэн мэдээ ч бичих эрх хэвлэлийнхэнд үнэндээ байхгүй болсон шүү дээ. Тэгж ярих юм бол хэвлэлийнхний амыг барьж, дууг нь хорьсон нь Ардчилсан нам олонх байх үед баталсан хууль юм шүү дээ.

Жаран тэрбумын талаар та нар дуугарсангүй, Х.Баттулгын оффшорыг сурвалжилсангүй, С.Ганбаатарын авлигын араас хөөцөлдсөнгүй гэж Ардчилсан намынхан ч Ардын намынхан ч хэвлэл рүү дайрч, давшлаад удаж байгаа билээ. Уучлаарай, намчид аа. Сонгуулийн солиорол дунд ханцуй шамлаад, МАН, АН, МАХН-аараа талцсан энэ нийгэмд та нарын төлөө биш бид сонгогчдынхоо төлөө ажиллах ёстой юм шүү. 

Сонгогчдод ижил тэнцүү, бодит мэдээллийг, эрх зүйн хүрээнд олгогдсон боломжийнхоо тэнцвэртэй, тэгш хүргэхийг манай хэвлэлийнхэн зорьж байгаа. Дээр нь нэмээд хэлэхэд, Ардчилсан намын гишүүн Р.Бурмаа нарын найман хүний санаачлан З.Энхболдын парламентын үед баталсан Сонгуулийн тухай хуульд хэвлэлийнхэнд хатуу хязгаар тавьж өгсөн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ч, энэ Ерөнхийлөгчийн сонгуулиар ч хэвлэл мэдээллийнхэн АН-ын үед батлагдсан хуулийн хүрээнд хэвлэлийнхэн ажиллаж байгааг энд онцольё.

Харин онцлууштай нь, энэ удаад хөлснийхөн ба хэвлэлийнхэн хэн нь хэн бэ, хэн нь мэргэжлийн бэ гэдгийг ялгаж салгасан сонгууль боллоо

Ж.ЭРХЭС 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж