Хорт хавдар илрүүлдэг робот

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хорт хавдар илрүүлдэг робот

Хүний ходоодонд үүсч буй хорт хавдрыг илрүүлэх зорилготой бичил роботыг Японы эрдэмтэд зохион бүтээж байна. Дугуй хэлбэртэй энэ төхөөрөмж хэмжээгээрээ ердийн эмнээс томгүй аж. Хорт хавдартай эсэхээ мэдэхийн тулд “эмч” роботыг залгихад л хангалттай. Ходоод, нарийн болон бүдүүн гэдсээр дамжих эл төхөөрөмжид байрлуулсан камераар хавдар үүсч болох бүхий л хэсгийн зургийг аваад хоёр хоногийн дараа ялгадсаар гарах аж.

Гадуураа тусгай бүрхүүлтэй төхөөрөмжийг компьютерт холбож, оношоо мэдэх гэнэ. Ходоод, гэдэсний өвчнийг анагаахад өргөн хэрэглэдэг “Pill-Cam” хэмээх эл технологи нь өвчнийг хурдан, хялбар, найдвартай оношилно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд ирэх зун төхөөрөмжийг хүний биед туршиж үзэх аж.

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж