“Пушкаш академи”-д суралцах боломжтой хүүхдүүдийн нэрс тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

“Пушкаш академи”-д суралцах боломжтой хүүхдүүдийн нэрс тодорлоо

Пакистаны баруун хойд хэсгийн Афганистантай хил залгаа орших Куррам тосгонд амиа золиослогч бөмбөг тэсэлжээ.

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш” мэргэжлийн хөлбөмбөгийн сургуульд бүтэн жилийн хугацаатай суралцах боломжтой Монгол хүүхдүүдийн нэрс тодорлоо. Өнгөрсөн сард явагдсан “Пушкаш академи”-ийн сонгон шалгаруулалтад клуб болон хөдөө орон нутгийн залуу хөлбөмбөгчдөөс бүрдсэн 50 гаруй хүүхэд оролцсон. Сонгон шалгаруулалтын хариу гарахад Дархан-Уул аймгийн П.Ууганбаяр, “Дэрэн” клубийн А.Дөлгөөн нар тэнцсэн байна. Тийнхүү Монгол хүүхдүүд дэлхийд алдартай мэргэжлийн хөлбөмбөгийн сургуульд суралцах боломж хоёр дахь жилдээ нээгдлээ. Гэхдээ эдгээр хүүхдүүд Унгарыг зорих эсэх нь тухайн тоглогчийн багийн зөвшөөрлөөс хамаарах юм.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж