“Насны хишиг” олгож байна

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

“Насны хишиг” олгож байна

Яруу найрагч Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүврийн англи хэвлэлийн түүвэр, Утга зохиолын орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смитийн орчуулгаар хэвлэгдсэн Монгол өгүүллийн дээж номын нээлт маргааш нэгэн зэрэг 11.40 цагт “Арт хаус” төвд 11.40 цагт болох аж.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Насны хишиг” олгодог болсон билээ. Энэ дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон юм. Тэгвэл “Насны хишиг”-ийг Төрийн банк өчигдрөөс эхлэн олгож  эхэлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дээрх мөнгийг өгч байна гэх хардлагыг иргэдэд төрүүлж бай мэдэх юм. Учир нь өмнө нь УИХ-ын сонгуулийн үеэр Тавантолгойн 1072 ширхэг хувьцааны мөнгө иргэдийн дансанд орж байсан.

Сануулахад “Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг ба хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Цагаан сараар насны хязгаарт хараахан хүрээгүй байсан ч одоо нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой аж.  Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ жилийн хувьд уг хишгийг авах боломжгүй юм байна.

Насны хишиг олгохдоо:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
  • 70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
  • 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
  • 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг  олгож байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж