Катарт 13 зүйл бүхий шаардлага тулгалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Катарт 13 зүйл бүхий шаардлага тулгалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Катарт 13 зүйл бүхий шаардлага тулгалаа

Хэрвээ та замын хөдөлгөөнд оролцож байгаа бол анхаарлаа хандуулна уу.

Катарын эсрэг нэгдээд байгаа Арабын орнууд Катарт 13 зүйл бүхий шаардлагыг өчигдөр орой /2017.06.22/ өглөө. Хэрвээ эдгээр шаардлагыг биелүүлбэл Катарын эсрэг авсан хоригоо сулруулж, дипломат харилцаагаа сэргээнэ хэмээн мэдэгджээ.

Ирантай дипломат харилцаагаа таслах, Катарт байгаа Туркийн цэргийн баазыг гаргах, телевизийн “Al-Jazeera“ сувгаа хаах, “Исламын улс бүлэглэл”, “Лалын ахан дүүс”, “Аль Каида”, “Хезболлах” зэрэг зэвсэгт бүлэглэлээс харилцаагаа таслах зэрэг шаардлага тавьжээ. Үүнээс гадна Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египет улсууд өөрсдийнх нь иргэдэд давхар иргэншил олгохгүй байх, мөн эдгээр улсад терроризмын хэрэгт холбогдсон ч Катарт орогнож байгаа иргэдийг шилжүүлж өгөхийг бас шаардаж байгаа юм.

Гэхдээ Ирантай эдийн засгийн харилцаатай байхыг зөвшөөрч байгаа ажээ.

Шаардлагыг биелүүлэх 10 хоногийн хугацааг Катарт өгсөн байна. 

Анх зургадугаар сарын 5-нд Саудын Араб катартай дипломат харилцаагаа тасалж байгаа мэдэгдсэн бөгөөд үүний дараа Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Ливи, Йемен, Мальдив, Мавритани, Коморын арал зэрэг улсууд мөн дипломат харилцаагаа тасалсан.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-23 103.229.123.132

“Исламын улс бүлэглэл” “Лалын ахан дүүс” “Аль Каида” бүлэглэлийн загалмайсан эцэг нь Саудын араб

Зочин 2017-06-23 202.70.46.238

Энэ жижигхэн орныг ингэж байхыг бодоход Катар тэр хавьдаа vнэхээр тасарчихсан юм бн Катараас нэг хунтайж залж ирж улсаа удирдуулах юмсан

Зочин 2017-06-23 66.181.181.118

Ихэнх иргэд нь ийм [Хориотой Үг] хүмүүс ядуу амьдарч бгад гайхах юм алга

Зочин 2017-06-23 43.228.129.65

КАТАР МӨНГӨӨР БҮГДИЙГ ШИЙДНЭ ГЭЖ БУРУУ БОДЖЭЭ ҮҮНТЭЙ АДИЛ АМЕРИКЫН ИМПАРЛИСТҮҮДИЙГ Ч ГЭСЭН ИНГЭЖ ГАНЦУУРДУУЛЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ШААРДЛАГА ТУЛГАЖ [Хориотой Үг] БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Ovgon 2017-06-23 66.181.189.107

Ha ha erguu min aguu amerikad shaardlaga tulgah hen baihav de

Зочин 2017-06-23 66.181.190.202

TSAG TSAGAARAA BAIDAGGUI YUM ZONOG MINI MONGOL CH AGUU BAISAN DELHII CHICHIRCH BAISAN ODOO HAR NUDEE NEE ZONOGOO