Катарт 13 зүйл бүхий шаардлага тулгалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Катарт 13 зүйл бүхий шаардлага тулгалаа

Хэрвээ та замын хөдөлгөөнд оролцож байгаа бол анхаарлаа хандуулна уу.

Катарын эсрэг нэгдээд байгаа Арабын орнууд Катарт 13 зүйл бүхий шаардлагыг өчигдөр орой /2017.06.22/ өглөө. Хэрвээ эдгээр шаардлагыг биелүүлбэл Катарын эсрэг авсан хоригоо сулруулж, дипломат харилцаагаа сэргээнэ хэмээн мэдэгджээ.

Ирантай дипломат харилцаагаа таслах, Катарт байгаа Туркийн цэргийн баазыг гаргах, телевизийн “Al-Jazeera“ сувгаа хаах, “Исламын улс бүлэглэл”, “Лалын ахан дүүс”, “Аль Каида”, “Хезболлах” зэрэг зэвсэгт бүлэглэлээс харилцаагаа таслах зэрэг шаардлага тавьжээ. Үүнээс гадна Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египет улсууд өөрсдийнх нь иргэдэд давхар иргэншил олгохгүй байх, мөн эдгээр улсад терроризмын хэрэгт холбогдсон ч Катарт орогнож байгаа иргэдийг шилжүүлж өгөхийг бас шаардаж байгаа юм.

Гэхдээ Ирантай эдийн засгийн харилцаатай байхыг зөвшөөрч байгаа ажээ.

Шаардлагыг биелүүлэх 10 хоногийн хугацааг Катарт өгсөн байна. 

Анх зургадугаар сарын 5-нд Саудын Араб катартай дипломат харилцаагаа тасалж байгаа мэдэгдсэн бөгөөд үүний дараа Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Ливи, Йемен, Мальдив, Мавритани, Коморын арал зэрэг улсууд мөн дипломат харилцаагаа тасалсан.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж