Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай. Энэ журмын дагуу өнөөдрөөс /2017.06.23/ эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ. Тодруулбал 2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3,1 сая арьс, ширэнд 12,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор ХХААХҮ-ийн Сайдын А-70 тоот тушаал 05 сарын 25-ны өдөр гарсан. Өнөөдөр эдгээр 64,255 малчинд арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгож байна.
АРЬС, ШИРНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД:
Арьс, ширний урамшуулал | 2013 он сүүлийн хагас | 2014 он эхний хагас | 2014 он сүүлийн хагас | 2015 оны сүүлийн хагас | НИЙТ | ||||
Урамшуулалд хамрагдсан малчны тоо | 29811 | 3085 | 54535 | 45061 | 132,492 | ||||
Арьс, ширний тоо | Бод: 40620 | Бог: 700297 | Бод: 3806 | Бог: 54184 | Бод: 159654 | Бог: 1854943 | Бод: 168512 | Бог: 2324359 | 5.3 сая |
Урамшууллын дүн /төгрөг/ | 2.7 тэрбум | 219 сая | 7.9 тэрбум | 9.5 тэрбум | 20.4 тэрбум |
Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгоод байна.
НООСНЫ УРАМШУУЛЛЫН ОЛГОЛТ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД:
Он | Малчны тоо | Ноосны хэмжээ /тн/ | Мөнгөн дүн /тэрбум / |
2011 | 32977 | 4924.9 | 9.8 |
2012 | 103162 | 14696.6 | 29.4 |
2013 | 117667 | 18307.3 | 36.6 |
2014 | 80619 | 16643.5 | 18.3 |
2015 | 79407 | 16897.0 | 19.3 |
2016 | 92885 | 20599.0 | 22.6 |
ДҮН | 506717 | 92068.3 | 136.0 |
Эх сурвалж: ХХААХҮЯ