Чой Сун Шилд гурван жилийн хорих ял оноолоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чой Сун Шилд гурван жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Чой Сун Шилд гурван жилийн хорих ял оноолоо

Цөмийн эрчим хүчнээс татгалзахыг уриалсан хэдэн арван мянган япончууд өчигдөр Ерөнхий сайдын ордны гадна жагсчээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Шилд эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн, Сөүл хотын гурван жилийн хорих ялыг өнөөдөр өглөө /2017.06.23/ оноолоо.

Гэхдээ энэ нь түүний эсрэг тулгаж байгаа шүүх хурал дууссан гэсэн үг биш. Бусад хэргүүдийг үргэлжлүүлэн шүүх юм.

Өөрийн охиноо нэр хүндтэй их сургуульд оруулах, сайн дүн авахуулахын тулд Пак Гын Хэтэй найз гэсэн харилцаа холбоогоо ашигласан хэрэгт нь ийнхүү ял оноож байгаа юм. Чой сун Шил нь Их сургуулийн захиргаанд шахалт үзүүлж, охиндоо өгөөгүй шалгалтад дүн тавиулах, хийгээгүй ажлыг хийсэнд тооцуулах зэргээр ашиглаж байсныг мөрдлөгөөр тогтоосон байна.

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ хугацаанаасаа өмнө огцорсон нь Чой Сун Шилийн хэргээс үүдэлтэй бөгөөд Пак Гын Хэ, Чой Сун Шил нар Өмнөд Солонгосын томоохон компаниудаас хахууль авсан хэргийг хараахан шүүж эхлээгүй байна.

Пак Гын Хэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан тушаалаас нь түдгэлзүүлж, энэ оны гуравдугаар сараас буруутай гэж үзэн баривчлан саатуулаад байгаа юм. Пак Гын Хэ анхан шатны шүүх хуралд өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлээд байгаа.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-23 74.82.35.56

Сөүл хотын гурван жилийн хорих ял

Зочин 2017-06-23 27.123.214.119

Arai baguu gui yu

Зочин 2017-06-23 103.229.177.18

нэлээн хэдэн хэрэг дээр тус тусдаа хэрэг үүсгээд шалгаж байгаагийн зөвхөн охиноо сургууль оруулсан дүн гуйсан гэх мэтээр шийтгүүлж буй ял нь одоо цанаа нь зөндөө юм байгаа

WTF 2017-06-23 144.138.144.46

Монгол ийм хуультай болчуул улс даяараа хоригдол болийшд

Зочин 2017-06-23 66.181.184.187

zugeer dun taviulahad l 3 jil ugj bshdd Uls gej iim bdiin bn saihan yum bn sarnai yum bn

zochin 2017-06-23 203.91.119.102

хүүхэддээ сайн дүн тавиулсан хэргээр ял сонсдог байх нь ээ

Зочин 2017-06-23 202.9.42.202

Одоо бусад хэргүүд дээр нь ял нь нэмэгдсээр бгаад 25 жилийн ял төлөвлөгдөөд бгаа гсн эсвэл бүх насаар нь