Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригоо сунгалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригоо сунгалаа

Лондоны олимпийн наадмаас алтан медаль хүссэн тамирчиндаа ол­гох шагналынхаа хэмжээгээр Азер­байжан улс толгой цохиж байна.

Брюссель хотноо өчигдөр /2017.06.22/ болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбооноос Крымийг хууль бусаар өөртөө нэгтгэсэн гэж үзэн, ОХУ-ын эсрэг авсан хоригоо сунгахаар шийдсэн байна. Минскийн тохироог сахиагүй гэсэн үндэслэлээр хоригийг сунгахыг Европын холбооны гишүүд дэмжжээ.

2014 онд ОХУ Крымийн хойгийг тус хойгийн оршин суугчдын санал асуулгын дүнд үндэслэн ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулж байгаагаа зарласан юм. Крымийн хойгийн асуудал болон Украин дахь зөрчлийг өдөөсөн хэмээн үзэж Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.

Хоригийг сунгасан талаарх эхний мэдээллийг Еврокомиссийн тэргүүн Дональд Туск Twitter-дээ жиргэжээ.

Хоригийн хугацаа энэ оны долдугаар сард дуусах байсныг дахин зургаан сараар сунгажээ. Энэ хориг нь ОХУ-ын банкууд, зэвсгийн импорт болон экспорт, мөн аж үйлдвэрийнх нь гол салбар болох нефть, байгалийн хийн үйлдвэрлэлд тавигдсан юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж