Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар уулзалт болж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар уулзалт болж байна

Болгарын нисэх буудалд Израйлийн жуулчны автобусыг дэлбэлсэн этгээдийг хэн болохыг шинжээчид хараахан тогтоож амжаагүй байна.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаарх Ази Номхон далайн лидерүүдийн Сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн анхдугаар уулзалт 2017 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол зэрэг орнуудын судлаач, ажиглагчид оролцож буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож буй.

Уулзалтын үеэр Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С. Батболд үг хэлэв.

Дээр дурьдсан асуудлуудаар тус Сүлжээний гишүүд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга асан Нобуясү Абе, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Сүнгхван Ким, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н. Туяа, түүнчлэн Элчин сайд Ж. Энхсайхан зэрэг оролцогчид байр сууриа илэрхийлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс