Хойд Солонгос цөмийн пуужингийн ээлжит туршилтыг өнгөрсөн Лхагва гаригт /2017.06.21/ хийсэн хэмээн АНУ мэдээллээ.
Энэ удаагийн пуужин нь тив алгасах пуужин байсан хэмээн АНУ-ын засаг захиргаа болгоомжилж байгаа тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Гэхдээ энэ талаар Өмнөд Солонгос болоод Японы хэвлэлүүд мэдээлээгүй байна.
Энэ он гарсаар Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтыг ойр ойрхон хийж байна. Дэлхийн улс орнууд болон НҮБ Хойд Солонгост анхааруулсаар байгаа боловч залуу удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгийн туршилтаа улам өргөжүүлнэ хэмээн хариу мэдэгдсэн.
А.ТУЛГА