Өнөөдөр Олимпийн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Олимпийн өдөр

УИХ-ын анхдугаар чуулган хуралддагийн даваан дээр МАН-ынхан орж ирэхгүй тунирхсан.

Өнөөдөр Олон улсын олимпийн өдөр. Олон улсын олимпийн хорооны гишүүн 206 оронд энэхүү баярыг тэмдэглэж байна.

Францын соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Пьер Кубертэн Парис хотын Сорбоны их сургууль дээр хэсэг нөхдийн хамт Олон улсын олимпийн хороо (IOC)-г үүсгэн байгуулж, орчин цагийн олимпийн наадмыг сэргээх түүхэн шийдвэр гаргасан энэ дурсгалт өдрийг хүн төрөлхтөн Олон улсын олимпийн өдөр хэмээн мөнхөлсөн юм.

1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэжээ.

Монгол Улс 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлсэн ба 1968 онд олимпийн наадмаас монгол хүн анх удаа медаль хүртсэн юм.

Монголын үндэсний олимпийн хороо нь 1956 онд байгуулагдаж, 1962 онд Олон улсын олимпийн хорооны гишүүн болжээ.


Монголын олимпийн баг

Монголын баг тамирчид зуны олимпийн наадмаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль аваад байна.

“Токио 1964” – 21 тамирчин

“Мехико 1968” – 16 тамирчин

“Мюнхен 1972” – 43 тамирчин

“Монреаль 1976”  – 31 тамирчин

“Москва 1980” – 43 тамирчин

“Сөүл 1988” – 28 тамирчин

“Барселона 1992” -33 тамирчин

“Атланта 1996” – 16 тамирчин

“Сидней 2000” – 20 тамирчин

“Афин 2004” – 20 тамирчин

“Бээжин 2008” – 29 тамирчин

“Лондон 2012” – 29 тамирчин

“Рио 2016” – 42 тамирчин

 

МОНГОЛЫН ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД

Алтан медальтнууд:

Н.Түвшинбаяр – “Бээжин-2008”, жүдо бөх
Э.Бадар-Ууган – “Бээжин-2008”, бокс

Мөнгөн медальтнууд:

Ж.Мөнхбат. Мехико 1968, чөлөөт бөх
Х.Баянмөнх.  Мюнхен 1972, чөлөөт бөх
З.Ойдов.  Монреаль 1976, чөлөөт бөх
Ж.Даваажав.  Москва 1980, чөлөөт бөх
Ц.Дамдин.  Москва 1980, жүдо бөх
О.Гүндэгмаа. Бээжин 2008, буудлага
П.Сэрдамба. Бээжин 2008, бокс

Н.Түвшинбаяр. Лондон 2012, жүдо бөх

Н.Төгсцогт. Лондон 2012, бокс

Д.Сумъяа. Рио 2016, жүдо бөх

Хүрэл медальтнууд:

Ч.Дамдиншарав. Мехико 1968, чөлөөт бөх
Д.Сэрээтэр. Мехико 1968, чөлөөт бөх
Т.Артаг. Мехико 1968, чөлөөт бөх
Д.Оюунболд. Москва 1980, чөлөөт бөх
Р.Даваадалай. Москва 1980, жүдо бөх
Н.Энхбат. Сөүл 1988, бокс
Н.Баярсайхан. Барселона 1992, бокс
Д.Мөнхбаяр. Барселона 1992, буудлага
Д.Нармандах. Атланта 1996, жүдо бөх
Х.Цагаанбаатар. Афин 2004, жүдо бөх

С.Ням-Очир. Лондон 2012, жүдо бөх

С.Батцэцэг. Лондон 2012, чөлөөт бөх

У.Мөнх-Эрдэнэ. Лондон 2012, бокс

Д.Отгондалай. Рио 2016, бокс

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж