Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна

Холливудын жүжигчин Том Крузын өргөмөл хүү Коннор афро үсний засалтаа өөрчилж, индиан омгийн дайчныг санагдуулам мохаук засалт хийлгэжээ.

“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Хуурай сүүний жишиг үйлдвэрийн нээлтийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны 6 дугаар сарын 24-нд хийх юм. Тус үйлдвэр нь 1 цагт 80 л шингэн сүү боловсруулах хүчин чадалтай юм. Үйлдвэрүүдийг байгуулах ажлын хүрээнд хүний нөөцийг сургах, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд хийгдэж байна.

“Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлснээр орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, хуурай сүүний импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж