Д.Ганбаатар: Итали чанарыг итгэмээргүй үнээр хүргэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Ганбаатар: Итали чанарыг итгэмээргүй үнээр хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Д.Ганбаатар: Итали чанарыг итгэмээргүй үнээр хүргэнэ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулдаг хуульчдын сонгон шалгаруулалтын бүртгэл 2012 оны тавдугаар сарын 30-наас долдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилж, дуусчээ.

Европ стандартын гэр ахуйн бүтээгдэхүүн, итали чанарын ор, орны матрас, эвхдэг ор зэргийг итгэмээргүй хямд үнээр худалдаалж байна. “Шижир Монгол” компанийн Ерөнхий захирал Д.Ганбаатартай тус компанийн зүгээс хэрэглэгчдэд нийлүүлж буй зарим бүтээгдэхүүний онцлог, давуу талын тухай ярилцлаа.

-Та бидэнд “Шижир Монгол” компанийн үйл ажиллагаагаа танилцуулаач?

-Манай “Шижир Монгол” компани нь гадаад худалдаа эрхэлдэг ба импортын бүтээгдэхүүн эх орондоо оруулж ирдэг. Тодруулбал, бид Италиас унтаж амрахад тухтай, эко ор, матрас, эвхдэг ор зэргийг Монголдоо оруулж ирж, худалдаж байна. Европ стандартын эдгээр бүтээгдэхүүн маань өнгөрсөн жил үйлдвэрлэсэн, шинэхэн бүтээгдэхүүн байгаа.

-Итали ор, матрас, эвхдэг орны онцлог юу вэ?

-Эдгээр нь бат бөх, тав тухтай байх шаардлагыг бүрэн хангасан гэдгээрээ онцлог. Жишээ нь матрас нь холоос тээвэрлэж байгаа учраас вакумдаж шахаад хуйлаастай ирдэг. Хэрэглэгч өөрөө задална гэсэн үг. Нэг ёсны шинэ гэдгийг баталсан лац юм. Буцаад хуйлагдахгүй. Матрас нь дотроо хоёр үетэй. Доод хэсэг нь нягт эко парлон бөгөөд дээд хэсэг нь хоёр см зузаан дарахад мөр гардаг(memory foam). Нуруу болон үе мөчний эрүүл байдлыг дэмжих материалаар хийсэн, хэвээ алдахгүй, угааж болдог, шавьж үүрлэхгүй, харшил өгөхгүй гэх мэт онцлог давуу тал бий.

Орыг нь бид суурь ор гэж нэрлэж байгаа бөгөөд төмөр рамтай, төмөр хөлтэй, хусан хөндлөвчтэй хар карбон будагтай маш бөх. 4 хөл нь салдаг, тусгай 8 боолтоор боодог. Нэг хүний ор, матрас 80*190 см, хоёр хүний ор матрас нь 160*190 см хэмжээтэй, орны өндөр нь матрасны хамт 54 см.

-Харин эвхдэг орны хувьд?

Уг эвхдэг орыг аялал жуулчлалын зориулалтаар болон зочид буудал, айл гэрт хэрэглэхээр худалдан авч байна. Эвхдэг ор нь төмөр рам, хөлтэй, хус модон хөндлөвчтэй дундуураа нэг эвхэгддэг. Онцлог нь матрастайгаа хамт эвхэгддэг дороо 4 дугуйтай.

-Хүмүүс Итали гэр ахуйн бараа их өндөр үнэтэй гэж ойлгодог. Гэтэл европ стандартын матрас, орыг хямд үнээр худалдаж байна. Яагаад?

-Монголд гадаад оронд үйлдвэрлэсэн ор, матрас өндөр үнэтэй худалддаг нь үнэн. Харин манай компанийн Италиас импортоор оруулж ирж буй нэг хүний ор 120 мянган төгрөг, матрас нь 230 мянган төгрөг, хоёр хүний ор 210 мянган төгрөг бол матрас нь 450 мянган төгрөг, эвхдэг ор нь матрастайгаа 210 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Матрас нь 17-19см зузаан. (төмөргүй) Мөн 100 хувь memory foam-аар хийгдсэн 6 см зузаан матрасыг 130 мянган төгрөгөөр худалдаж байна. Бид үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагааг урт хугацаанд дэмжин харилцан ашигтай байх хамгийн гол нь монголчууддаа европ стандартын эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэхээр зорьсон юм. Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцэх болов уу гэж бодож байна.

-Танай компанийн бараа бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох вэ?

-Манай компанийн бараа бүтээгдэхүүнийг Саппоро худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах “Rio showroom” болон баруун дөрвөн замын Голомт хотхонд байрлах “Rio showroom”-ээс худалдан авч болно. Мөн Онлайн худалдааны  www.rio.mn сайтын тавилга цэс, www.unegui.mn сайтын тавилга цэсүүдэд зочилж, танилцаж болно. 94112303 утсаар захиалан худалдан авч болно. Хүргэлт үнэ төлбөргүй.

А.Сүрэн

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ikea 2017-06-23 89.15.142.4

Ikea- гийн хогнууд бна ш дээ Юун итали вэ

Шижир Монгол 2017-06-23

Хэрэглэгчиддээ хямд үнэтэй чанартай барааг хүргэх гэж Италийн үйлдвэрээс оруулж ирсэн юм Бид хэрэглэгчээ хуурч яах юм бэ Монголчууд чанартай барааг сонгох эрхтэй Та үзээд шалга

Зочин 2017-06-23 66.181.190.18

Ikea-ийн хогоо авч дийлэхгүй байж юугаа мэдэж х у ц н а м жингэрээ

Sonnen 2017-06-23 27.123.214.107

Yag iim yum haij bailaa

Зочин 2017-06-23 122.201.24.164

Heden kg daadag ed yum be Daraa n

за 2017-06-23 27.123.214.109

Холбогдох утас байна уу буудалд тавибал яах бол

Шижир Монгол 2017-06-23

94112303

GOOD 2017-06-23 120.16.8.208

GOOD LUCK

Zochin 2017-06-23 93.44.98.135

Estoi hulhi or 2 untaad saldag um

Шижир Монгол 2017-06-23

Уучлаарай Төмөр рамтай төмөр хөлтэй хусан хөндлөвчтэй болохоор эдэлгээ удаан даана Та туршаад үзээрэй\n\n

Зочин 2017-06-23 202.179.24.175

itali zagvar jungaa hiic bololtoi

Шижир Монгол 2017-06-23

Даац сайтай хусан хөндлөвч модтой Италид 2016 ондүйлдвэрлэсэн [Хориотой Үг] ийм модоор хийдэггүй

Шижир Монгол 2017-06-23

Интернетээр шалгаж болно Матрас нь memory foam You can check it