Д.Сумъяа нарын жүдочид Хөх хотод өрсөлдөнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Сумъяа нарын жүдочид Хөх хотод өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа нарын жүдочид Хөх хотод өрсөлдөнө

Э.Батшугар лхагва гарагт МУ-ын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хуралд охин дүүгийн хамт ирсэн билээ.

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу Grand Prix тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тус тэмцээнд манай улсаас 27 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Хөх хотод нийт 26 улсын эрэгтэй 122, эмэгтэй 107, нийт 229 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсын хувьд хамгийн олон оролцогчтойгоор /27/ тус тэмцээнд оролцож байгаа бол эзэн орон 26, ОХУ 24 тамирчнаа манай урд хөршид илгээхээр болсон. Харин жүдо бөхийн эх орон япончууд дэлхийн аварга, олимпийн медальт Рюүносүке Хага /-100/, бүх японы аварга Такеши Ожитани /+100/ нарыг оролцуулахаар мэдүүлээд байна. 

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Эрэгтэй 

60 кг:

  • Дашдаваагийн Амартүвшин 
  • Ганбатын Болдбаатар
  • 66кг: Довдонгийн Алтансүх 
  • Ёндонпэрэнлэйгийн Басхүү

73кг:

  • Санжмятавын Баяртүвшин
  • Цэнд-Очирын Цогтбаатар 

81кг:

  • Нямсүрэнгийн Дагвасүрэн 
  • Баянмөнхийн Гаажадамба 

90кг:

  • Гантулгын Алтанбагана
  • Эрдэнэхүүгийн Мөнхжаргал 

-100кг:

  • Бунддоржийн Жанчивдорж
  • Лхагвасүрэнгийн Отгонбаатар 

+100кг:

  • Өлзийбаярын Дүүрэнбаяр 
  • Баттулгын Тэмүүлэн 

Эмэгтэй

48кг:

  • Баттамирын Хорлоо
  • Эрдэнэцогтын Гэрэлмаа 

52кг:

  • Чинтогтохын Аззаяа
  • Адъяасамбуугийн Цолмон

57кг:

  • Доржсүрэнгийн Сумъяа 
  • Лхагватогоогийн Энхрийлэн 

63кг:

  • Цэнд-Аюушийн Цэрэннадмид 
  • Болдын Ганхайч

70кг:

  • Батбаатарын Хулан 
  • Мөнхбатын Даваасүрэн

-78кг:

  • Одхүүгийн Жавзмаа

+78кг:

  • Баттулгын Мөнхтуяа 
  • Эрдэнэбилэгийн Гандиймаа 
"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

123 2017-06-23 202.55.183.226

бүгдэд нь амжилт хүсье манай үндэсний бөхийн хэд энэ нэмэхийн 2-ын элдүүрийг хангаад өгөхгүй юмдаа

nb 2017-06-23 49.0.218.128

ӨНӨӨ ЦАГИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ БОЛСОН ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ ШУУД НЭВТРҮҮЛЭГ АЛЬ СУВГААР ГАРАХ ВЭ

chuluuntsetseg 2017-06-23 112.72.11.117

demjij ywdag ah egch nar maani bna awargin altan medali awaarai awah ch bolno amjilt chadnaa mon olimpiin mongon medalit sumiya egchdee tusgailan amjilt hvsie

zo 2017-06-23

Жудо улс төртэй хутгаад хэрэггүй би жирий бөх сонирхогч энэ хэдэн хүүхдээр бахарахдаг Амжилт

Зочин 2017-06-23 202.9.42.202

Жудо ч гоё шүү жудогийнхон бүгд женкод санал өгөхгүй гэж сонсогдсон гаднаа худлаа дүр үзүүлнэ дэ гэж бн гсн Тэгнэ ш дэ хэдий холбооных нь ерөнхийлөгч ч гэлээ монгол төрийн босго өндөр гэдгийг мэдэх байлгүй дэ Баттулга ер нь мафийн толгойлогчирхуу рекет гаршдэ Сонгуулиын хар пи ар нь хүртэл боловсролгүй хүний шинжтэй бга биздэ

БАЯД АХ 2017-06-23 202.9.42.235

МОНГОЛЫН ХӨӨРХӨН БОР ХҮЧИХРЭГ ОХИД ХӨРСЛӨГ ХҮДЭР ХӨВГҮҮДДЭЭ ИХ АМЖИЛТ ЕРӨӨЕ