Д.Сумъяа нарын жүдочид Хөх хотод өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа нарын жүдочид Хөх хотод өрсөлдөнө

Э.Батшугар лхагва гарагт МУ-ын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хуралд охин дүүгийн хамт ирсэн билээ.

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу Grand Prix тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тус тэмцээнд манай улсаас 27 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Хөх хотод нийт 26 улсын эрэгтэй 122, эмэгтэй 107, нийт 229 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсын хувьд хамгийн олон оролцогчтойгоор /27/ тус тэмцээнд оролцож байгаа бол эзэн орон 26, ОХУ 24 тамирчнаа манай урд хөршид илгээхээр болсон. Харин жүдо бөхийн эх орон япончууд дэлхийн аварга, олимпийн медальт Рюүносүке Хага /-100/, бүх японы аварга Такеши Ожитани /+100/ нарыг оролцуулахаар мэдүүлээд байна. 

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Эрэгтэй 

60 кг:

  • Дашдаваагийн Амартүвшин 
  • Ганбатын Болдбаатар
  • 66кг: Довдонгийн Алтансүх 
  • Ёндонпэрэнлэйгийн Басхүү

73кг:

  • Санжмятавын Баяртүвшин
  • Цэнд-Очирын Цогтбаатар 

81кг:

  • Нямсүрэнгийн Дагвасүрэн 
  • Баянмөнхийн Гаажадамба 

90кг:

  • Гантулгын Алтанбагана
  • Эрдэнэхүүгийн Мөнхжаргал 

-100кг:

  • Бунддоржийн Жанчивдорж
  • Лхагвасүрэнгийн Отгонбаатар 

+100кг:

  • Өлзийбаярын Дүүрэнбаяр 
  • Баттулгын Тэмүүлэн 

Эмэгтэй

48кг:

  • Баттамирын Хорлоо
  • Эрдэнэцогтын Гэрэлмаа 

52кг:

  • Чинтогтохын Аззаяа
  • Адъяасамбуугийн Цолмон

57кг:

  • Доржсүрэнгийн Сумъяа 
  • Лхагватогоогийн Энхрийлэн 

63кг:

  • Цэнд-Аюушийн Цэрэннадмид 
  • Болдын Ганхайч

70кг:

  • Батбаатарын Хулан 
  • Мөнхбатын Даваасүрэн

-78кг:

  • Одхүүгийн Жавзмаа

+78кг:

  • Баттулгын Мөнхтуяа 
  • Эрдэнэбилэгийн Гандиймаа 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж