Хятадад хөвдөг станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Хятадад хөвдөг станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ

Ардын хувьсгалаас өмнө Сэцэн хан аймаг Халх даяар алдаршсан хүчит бөхчүүдийн өлгий нутаг байв.

Нарны эрчим хүчээр ажилладаг, дэлхийн хамгийн том хөвдөг станц Аньхой мужид ажиллаж эхлэв. Станцын төхөөрөмжийг  хуучин нүүрсний уурхай байсан  газарт үүсгэсэн  хиймэл нууран дээр байрлуулжээ. Хиймэл  нуурын гүн нь 4-10 метр. Нарны станц нь 160 мянган зайнаас бүрдэж байгаа бөгөөд 40 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

15000 байр сууцыг цахилгаанаар хангах хүчин чадалтай.

Дашрамд тэмдэглэхэд, хүчин чадлаар энэ станцын дараа орох өөр нэг станц Аньхой мужид мөн байрладаг.

Төхөөрөмжийг усан дээр байрлуулсан нь нарны зайг хөргөдөг сайн талтай. Усан дээр нарны станц хийх төслүүд дэлхийд нэлээдгүй хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд хөвдөг нарны “ферм” Лондоны ойролцоо нээгдэж байжээ. 

Хятадад сэргээгдэх эрчим хүчний  эх сурвалж гаргах сонирхол улам бүр нэмэгдсээр байна. Зөвхөн нарны хүчээр хятадууд өнгөрсөн онд 77,42 гигаватт цахилгаан гаргаж авсан ба сэргээгдэх эрчим хүч Хятадын нийт эрчим хүчний 11 хувийг эзлэх болжээ.  

Бэлтгэсэн  Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж